Эдэлбэрийн хариуцлагатай засаглал бүлгийн хүрээнд та бүхэнд дараах 5 цуврал хичээлийг санал болгож байна.

Эхний цуврал хичээл болох "Эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмж" интерактив хичээлд тавтай морилно уу! Та энэ хэсэгт эдэлбэрийн хариуцлагатай засаглалын тухай, сайн дурын зөвлөмжийн зорилго болон хөгжлийн үйл явц, байгалийн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын хэрэгжилтийн тухай мэдэж авна.

Хичээлийн төрөл: Бие даан суралцах

Интерактив хичээлийн тоо: 4

Хичээлийн зорилго:

  • Хүнсний аюулгүй байдлыг хангах болон бусад хөгжлийн зорилтуудад хүрэхэд эдэлбэрийн хариуцлагатай засаглал чухал ач холбогдолтой болохыг ойлгох
  • Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээн дэх газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийн зорилгыг ойлгох
  • Эдэлбэрийн хариуцлагатай засаглалын үндэслэл болох зарчмуудыг тайлбарлах
  • Эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэх үндсэн зарчмуудыг тодорхойлж, эдэлбэрийн хариуцлагатай засаглал дахь төрийн болон төрийн бус талуудын үндсэн үүргийг ойлгох

Сайн дурын зөвлөмж_Танилцуулга.pdfСайн дурын зөвлөмж_Танилцуулга.pdf

Та энэ хэсэгт эдэлбэрийн эрхийн олон янзын хэлбэр, эдэлбэрийн баталгаа, эдэлбэрийн эрхийг эзэмшиж буй эмзэг бүлгийн хүмүүст учирч болзошгүй аюултай нөхцөл байдлын тухай хэлэлцэж, суралцана. Мөн та эдэлбэрийн эрхийн удирдлагын үндсэн элементүүдтэй танилцаж, Монгол орны эдэлбэрийн эрхийн удирдлагын тухай хэлэлцэнэ.

Хичээлийн төрөл: Бие даан суралцах

Интерактив хичээлийн тоо: 3

Хичээлийн зорилго:

  • Олон янзын эдэлбэрийн эрхийн системүүдийн ялгааг ойлгох
  • Эдэлбэрийн баталгаа гэж юу болохыг ойлгох
  • Зүй ёсны эдэлбэрийн эрхийг хамгаалахын тулд хамгааллын ямар арга хэмжээнүүдийг авч болох тухай
  • Эдэлбэрийн шүүх болон удирдлагад хандахад хүмүүст дэмжлэг үзүүлэх механизмуудыг тодорхойлох

Эдэлбэрийн эрх_Танилцуулга.pdfЭдэлбэрийн эрх_Танилцуулга.pdf

Энэ курсд та бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох оролцоог бэхжүүлэх, холбогдох хэд хэдэн бүтэц зохион байгуулалтын механизмыг хянаж үзэх арга замыг тодорхойлох болно. Та мөн орон зайн төлөвлөлтийн үйл явцын тухай ойлгож, оролцогч талуудын зураглал хийхэд хувь нэмэр оруулж, Монгол улсад оролцоог нэмэгдүүлэхийн тулд ямар механизмыг бий болгох эсвэл сайжруулах шаардлагтай байгаа талаар хэлэлцэх болно.

Хичээлийн төрөл: Бие даан суралцах

Интерактив хичээлийн тоо: 2

Сургалтын зорилго: 

  • Бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцооны болон жендэрийн мэдрэмжтэй үйл явцыг бий болгох арга замуудыг тодорхойлох
  • Эзэмшлийн засаглалыг сайжруулахад чиглэсэн бодлого, зохион байгуулалтын ач холбогдлыг ойлгох
  • Янз бүрийн нөхцөлд оролцох оролцоог бэхжүүлэх үүднээс байгууллагын механизмыг хянаж үзэх
  • Орон зайн төлөвлөлтийн зорилго, урьдчилсан нөхцөл, үйл явцыг тайлбарлах
  • Яагаад орон зайн төлөвлөлтийн үйл явцад оролцоо, тохиролцоо чухал элемент гэдгийг бататгах

Оролцоо ба Хамтын Ажиллагаа_Танилцуулга.pdfОролцоо ба Хамтын Ажиллагаа_Танилцуулга.pdf

Энэхүү курст байгалийн нөөцийг эзэмшихэд тулгарч болох авлигын янз бүрийн хэлбэр болон авлигын үр дагаврын талаар судлана.

Хичээлийн төрөл: Бие даан суралцах

Интерактив хичээлийн тоо: 2

Сургалтын зорилго: 

  • Газар, загас, ойн нөөцийн эдэлбэр дэх авлигын хэлбэрийг тодорхойлох 
  • Хүнсний аюулгүй байдал, хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжилд авлигын нөлөөллийг тайлбарлах
  • Эдэлбэр дэх авлигатай тэмцэх арга хэрэгслийг тодорхойлох
  • Төлөвлөлт болон шийдвэр гаргах үйл явцад хүмүүсийн оролцооны ач холбогдлыг тайлбарлах
  • Төрийн албаны шинэтгэлд авлигын эсрэг элементүүдийг нэгтгэх арга замыг тодорхойлох


Эдэлбэр дэх Авилгатай Тэмцэх_Танилцуулга.pdfЭдэлбэр дэх Авилгатай Тэмцэх_Танилцуулга.pdf

Энэхүү сургалтанд нөлөөлөлд өртсөн оролцогч талуудын бүлгүүдийн хоорондох өөрчлөлтийн суурь болох хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хөгжүүлэх ач холбогдлын талаар суралцах болно.

Түүнчлэн та эзэмшлийн засаглал болон бусад мэдээллийн эх сурвалжийг үнэлэх одоо байгаа арга хэрэгсэл, хамрах хүрээний талаар суралцах болно.

Хичээлийн төрөл: Бие даан суралцах

Интерактив хичээлийн тоо: 1

Сургалтын зорилго:

  • Өөрчлөлтийн үйл явцыг эхлүүлэхдээ эзэмшлийн засаглалыг нарийвчлан үнэлэх давуу талуудыг олж мэдэх
  • Үр дүнтэй үнэлгээний чухал шинж чанаруудыг тодорхойлох
  • Эзэмшлийн засаглалыг үнэлэх одоо байгаа арга хэрэгсэл, хамрах хүрээг дүрслэх


Эдэлбэрийн засаглалыг үнэлэх_Танилцуулга.pdfЭдэлбэрийн засаглалыг үнэлэх_Танилцуулга.pdf

This short course is an introduction to Free, Prior and Informed Consent (FPIC). It provides basic information about the right to FPIC, and what the FPIC acronym means.

Learning objectives:

At the end of this course, you will be able to:

  • Describe what FPIC is and what it is not
  • Comprehend what each term in the FPIC acronym really means
  • Explain from whom FPIC should be obtained.