Хүрээлэн буй орчин, байгаль эх дэлхий, уур амьсгал болоод уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сэдвүүдийн хүрээнд дараах курс/хичээлүүдийг суралцах боломжтой.

Монгол орон нь газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий. Сүүлийн дөчөөд жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь цөлжилт, ган, зудын давтагдал ихсэх, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч, улмаар улс орны эдийн засаг, ард түмний амьдралын түвшинд таагүй нөлөө үзүүлэх хэмжээнд  хүрээд байна.
Энэхүү онлайн хичээлд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх асуудалд дэлхий дахинаа хэрэгжүүлж буй арга хэмжээнд Монгол улс хэрхэн оролцож ямар байр суурьтайг харуулахыг зорилоо.

Та энэхүү хичээлээс:

  • Уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ?
  • НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид /НҮБУАӨСК/ ба Монгол улс
  • Мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарт үндэсний хэмжээнд авч буй арга хэмжээний талаар ойлголттой болно.

Зарцуулах цаг: 4-5 цаг



Уур Амьсгалын Өөрчлөлт_Танилцуулга.pdfУур Амьсгалын Өөрчлөлт_Танилцуулга.pdf